Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх төрийн бодлогын хүрээнд Сн3-ийн 1987 оны 12 дугаар сарын өдрийн 347 дугаар тогтоолоор цаг уурын товчоог түшиглэн Эрдэнэт хотын “Байгаль хамгаалах газар”-ыг байгаль орчны хамгаалал-хяналт, ус цаг уур, ойн аж ахуй гэсэн нэгжийн бүтэцтэйгээр шинээр байгуулж орон нутгийн Байгаль орчны төрийн байгууллагын суурь нь тавигдсан.
Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй уялдан Байгаль орчны байгууллагын бүтэц, нэр өөрчлөгдөж байсан боловч үндсэн чиг үүрэг өмнөө тавьсан зорилго зорилтоо тасралтгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн юм.
•1987онд Байгаль хамгаалах газар / байгаль хамгаалал, хяналт шалгалт, ойн аж ахуй, УЦУ товчоо /
•1990 он Байгаль орчны хяналтын газар / Байгаль орчны төрийн хяналт УЦУ товчоо, БОШ-ний лаборатори /
•1996 он Байгаль орчин, газрын харилцааны алба
•1997 он Байгаль хамгаалах газар / Байгаль орчны төрийн хяналт, УЦУ товчоо, БОШ лаборатори, мод үржүүлгийн газар
•2000 оноос Байгаль орчны алба
•2009 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын газар
•2012 оноос Байгаль орчны газар
•2014 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын газар
•2024 оноос Байгаль орчны газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэдээлэл шинэчилсэн: мэргэжилтэн Л.Батсайхан
Утас: 99639241
wAndering through the woods
Explore our network of trails that lead through a variety of woodland habitats and observe the diverse flora that call this area home.