Стратегийн зорилго
Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, байгальд ээлтэй, дэвшилтэт ногоон технологийг нэвтрүүлж, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглуулан, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх замаар байгалийн үр өгөөжийг өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Стратегийн зорилго ба Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нэгж, байгууллагын бүтцийн уялдаа, зураглал
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А-76 дугаар тушаалаар батлагдсан үлгэрчилсэн дүрэм, чиглэл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 153 дугаар тогтоолын дагуу Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/773 дугаар захирамжаар Байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 01 дүгээр тушаалаар ажилтан, албан хаагчдын ажил үүргийн хуваарийг баталсан.
Орхон аймгийн Засаг даргын харьяанд байгаль орчны салбарт орон нутгийн төсвөөс санхүүждэг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Ус цаг уур орчны шинжилгээний төв ажиллаж байгаа ба Хотын захирагчийн албаны харьяанд Хот тохижуулах газар, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар улсын төсөвт үйлдвэрийн газар хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Салбарын байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хангах нэгдсэн архитектур зураглалыг дараах байдлаар боловсруулж, бүтцийн схем 1, бүтцийн схем 2 –т тус тус оруулсан